Thursday

АНТИОКСИДАНТ

Posted by Харилцах утас: 99615376 at 11:16 PM
Антиоксидант гэдэг нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг сааруулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм.

Арьс нь орчны сөрөг нөлөөллөөс биднийг хамгаалдаг нэг ёсны “барьер” саад. Тухайлбал, хэт ягаан туяаны цацраг, механик үйлчлэл гэх мэт…

Харамсалтай нь 25 наснаас эхлэн хүний арьсанд хөгшрөлтийн процесс явагдаж эхэлдэг.

Энэхүү үзэгдлийн үндсэн шалтгаан нь бие организмын эд эсийн дотор явагддаг исэлдлийн процесс. Эд эсийн дотор буй хүчилтөрөгч нь чөлөөт радикалтай харилцан үйлчлэлцсэнээр өдөөгдөнө.
Нас ахих тусам төдий хэмжээгээр бидний биеийн эд эсийн дотор чөлөөт радикалууд улам ихэсдэг.

Үүний дүнд хөгшрөлтийн процесс хурдасч, биеийн дархлаа сулардаг.


Бие махбодийн эд эсүүдийн гол хамгаалагч нь антиоксидантууд бөгөөд, тэд
  • хортой чөлөөт радикалуудыг саармагжуулж
  • концентрацийг нь бууруулдаг хэмээн эрдэмтэд нотолж байна.
Тэдний явуулсан судалгаагаар антиоксидантууд нь:
  • хөгшрөлтийн процессыг удаашруулдаг
  • хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг
  • зүрх судасны өвчлөл
  • булчингийн дистрофии болон бусад олон өвчний эрсдэлийг бууруулдаг нь батлагджээ.

Харин:
  • тамхи
  • стресс
  • эко орчны бохирдол зэрэг нь антиоксидантыг устгадаг сөрөг нөлөөтэй.
Тиймээс бидний үндсэн зорилго бол эрүүл, залуу харагдахыг хүсч буй л бол бие организмдаа туслах.

Бид яг ямар бодисуудыг антиоксидант гэж тооцож болох, мөн тэд хаана агуулагддаг юм бол?


Хамгийн түгээмэл байдаг антиоксидантыг нэрлэвэл:


  • А аминдэм буюу каротиноид. Энэ аминдэм нь лууван, хулуу, брокколи, амтат төмс, улаан лооль, байцаа, тоор жимс, гүйлс буюу чангаанз болон хурц тод өнгийн цэцэгт ногоо, жимсэнд баялаг агуулагдана.
  • С аминдэм нь цитрусын төрлийн жимс болох жүрж, нимбэг, мандарин, ногоон чинжүү, брокколи, яншуй, ногоон гоньд, өргөст ногоо буюу шанцай, гүзээлзгэнэ, улаан лооль.
  • Е аминдэм нь самар, ургамлын болон үрийн тос, элэг, оливын тосонд ихээр агуулагдана.
  • Селен, магний нь харин загас, хонь үхрийн мах, өндөг, тахиа, сармис, моллюск буюу нальхан хорхойд элбэг байдаг.
  • Флавоноид нь шош, улаан дарс, хүрэн усан үзэм, гранат, клюква, (цангис жимс) ногоон цай зэрэг байгалийн гаралтай ногоо жимсэнд баялаг бий.
  • Ликопин нь улаан лооль, ягаан өнгийн грейпфруте(улаан нимбэг), тарваст агуулагддаг.
  • Лутеин нь хар ногоон өнгийн ногоо, тухайлбал, байцаа, брокколи, киви, брюсселын байцаа, өргөст ногоо бууцайд баялаг байдаг.
  • Лигнаны нь хонин зажхуурын үр, кунжута буюу гүнжид, хулуу, овьёос, арвай, хөх тарианд байдаг.

0 comments:

Post a Comment

 

Natural skin care products Copyright © 2010 Designed by Ipietoon Blogger Template Sponsored by Online Shop Vector by Artshare