Thursday

Deep Active Cleansing Mask

Posted by Харилцах утас: 99615376 at 10:29 PM
2 долоо хоног тутам та арьсандаа гүн цэвэрлэгээ хийж хорт бодисуудаас салах шаардлагтай байдаг

Тийм ч учраас ... Нүүр болон хүзүүний арьсанд гүн цэвэрлэх болон сэргээх үйлчилгээтэй энэхүү өвөрмөц маск бүтээгдсэн юм .

Энэхүү маск нь бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд сард хоёрхон удаа хэрэглэхэд үр дүн нь харагдана.
Маскийг түрхээд 30 минут байлгасны дараа усаар угааж авна.


Арьс тань сэргэж, эрүүлээр гэрэлтэх болно!

Энэ бүтээгдэхүүнд орсон чухал орц нь Kaolin, (Шинэ Зеландадын Өмнөд Альпийн энгэрт оршдог өвөрмөц замгаас гаргаж авсан ханд) нь арьсан дахь тос болон гүн шигдсэн хирийг шингээж авдаг. Kaolin нь зөөлөн хэлбэрээр хатаах ба ариутгах чанартай нь арьсан дахь толбо сэв, үрэвсэл зэргийг арилгаж дахин гарахаас сэргийлнэ.

Бид kaolin-ийг bentone gel-тэй нэгтгэснээр арьсыг илүү гүн цэвэрлэж хэрэглэсний дараа

  • Арьс нь булбарай зөөлөн, торгомсог болно.
  • Арьсыг гүн чийгшүүлж тайвшруулна
  • Арьсыг гүн цэвэрлэх орцуудыг дээд зэрэглэлийн тос болох Macadamia тостой нэгтгэсэн учраас арьсанд маш хурдан, гүн шингэж хөгшрөлтөөс хамгаалдаг.

Түүнчлэн байгалын гаралтай арьсыг чийгшүүлэх болон зөөлрүүлэх Shea Butter нь үрэвссэн арьсыг тайвшруулж булбарай зөөлөн болгоно.

Мөн Шинэ Зеландын active Manuka Honey-ийн онцгой төрлийг агуулсан.
Манука нь antioxidant- аар баялаг бөгөөд дархлааг сэргээдэг. Энэ нь арьсыг сэргээн сэлбэж, залуужуулж, зөөлрүүлнэ.

Бас нэг чухал орц Allantoin /алантоин/ нь цэвэр байгалын урагмалын хольц юм. Энэ нь арьсыг тайвшруулж, үрэвслийг багасган арилгана. Түүгээр ч барахгүй арьсны эд эсийг сэргээж, гэмтсэн арьсыг нөхөн сэргээдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон юм.

Үүний дээр арьсан дахь коллагенийг дахин сэргээх үйлчилгээтэй орцууд орсон болно...

Уг бүтээгдэхүүн нь мөн Cynergy TK™ агуулсан бөгөөд, энэ нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сүүлийн үеийн нээлт юм. Нас ахих тусам арьсан дахь коллаген алдагдаж үрчлээс үүсэх гол шалтгаан болдог боловч CynergyTK™ нь арьсан дахь коллагены дахин сэргэлтийг идэвхижүүлж өгдөг.

Энэ нь үрчлээсийг аажим аажимаар найдвартай алга болгоно!

CynergyTK™ нь найрлагандаа хүний арьсанд орших үндсэн уурагтай ижил уураг агуулдаг болхоор та нүүр биендээ шингэн арьс түрхэж байна гэхэд болно.

Найрлагандаа нийт 11н идэвхит орц агуулсан уг маск нь арьсны бохирдлыг өөртөө шингээн авч арьсыг гүн цэвэрлэн, залуужуулах бөгөөд бүх төрлийн арьс, ямар ч цаг агаарын нөхцөлд тохирж өндөр үр дүн үзүүлдэг юм.

1 comments:

Anonymous said...

Sands Casino Atlantic City NJ | $300 Welcome Bonus
At 카지노사이트 Sands Casino, you'll find a diverse array of slot machines and table games as septcasino well as a 1xbet generous welcome bonus package for new players.

Post a Comment

 

Natural skin care products Copyright © 2010 Designed by Ipietoon Blogger Template Sponsored by Online Shop Vector by Artshare